top of page

СУРГАЛТУУД

 

 

СЭТГЭЛЗҮЙН СУРГАЛТ

   Амжилтанд хүрэх нууцын нэг бол өөрөө өөрийгөө танин мэдэх, өөрийгөө ялах байдаг билээ. Тийм ч учраас өөрийн сэтгэлзүйн онцлогийг мэдэн хувь хүн болон төлөвшихөд нь нэмэр болох үүднээс энэхүү сургалтыг санал болгож байна. М а н а й с у р г а л т а н д хамрагдсанаар аливаа бэрхшээлийн өмнө өвдөг сөхрөлгүй тэмцэх сэтгэлийн хат, зоригтой болж өөртөө итгэх итгэлийг олж авах болно. Тулгарч буй асуудал бэрхшээлийг өөр өнцгөөс харан түүнийг хялбар аргаар даван туулах чадвар эзэмших нь амьдрал болоод ажилдаа амжилт гаргах нөхцлийг бүрдүүлэх болно.

ИЛТГЭХ УРЛАГИЙН СУРГАЛТ

    Танд олон хүний өмнө гарч үг хэлэх шаардлага гарч байсан уу? Магадгүй хэзээ нэгэн цагт ийм шаардлага гарахыг үгүйсгэхийн аргагүй. Зөв цэгцтэй яриа таныг бусдад таниулах томоохон хүчин зүйл болдгийг мартаж болохгүй. Өөрийн үзэл бодлоо илэрхийлж сурснаар та зорьсон зорилгодоо хүрэхэд хялбар болох болно. Заавал олныг байлдан дагуулахуйц лидер байхаа байг гэхэд зөв цэгцтэй, логиктой ярьж сурахыг хүсдэггүй хүн байхгүй. Уран илтгэнэ гэдэг нь над мэтэд байх авьяас биш гэж бодож хэзээ ч болохгүй. Өөрийгөө хөгжүүлэх гол алхам нь уран илтгэж сурах явдал учраас та манай сургалтыг сонгоорой.



МАРКЕТИНГ БИЗНЕСИЙН СУРГАЛТ

   Орон нутгийн жижиг дунд бизнес эрхлэгчдэд энэхүү сургалтаа зориулж байна. Сургалтаас гарах гол үр дүн нь өөрийн эрхэлж буй бизнесээ хэрхэн өргөжүүлэн тэлж ахуй амьдралаа дээшлүүлэх вэ? Маркетинг гэж чухам юу болох талаар мэдээлэл мэдлэгтэй болон өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгон хэрэгжүүлж үр шимийг нь хүртэх явдал юм. Мөн бизнес хэрхэн эрхлэх, санхүүгийн тооцоогоо хэрхэн хөтлөх талаар заавар зөвлөгөө өгөх юм. Таны үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг нийтэд сурталчлан таниулж санхүүгийн тооцоогоо зөв хөтлөх дадалд хэвшүүлэх энэхүү лекцэнд хамрагдахыг урья.

 

КОМПЬЮТЕРИЙН СУРГАЛТ

   Мэдээлэл технологийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж ажил үйлсдээ амжилт гарган гялалзахыг хүссэн хэн бүхэнд бүлэг сэдэвт баригдалгүй өөрийн мэдлэгийн хүрээг тэлэх боломжийг танд санал болгож байна.

​© 2023 by AZ by ARIU URJIN. Proudly created with zinka

  • w-facebook
bottom of page